Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болно. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын нэр тодорлоо.
Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох үүднээс бямба гаригт Спортын төв ордны “А” зааланд, ням гаригт “АСА” циркийн гадна талбайд сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.
Эрэгтэйчүүд:
- 57 кг-д гавьяат тамирчин гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд),
- 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи),
- 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа,
- 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар),
- 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд),
- 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар),
- 125 кг-д ОУХМ Н.Золбоо (Хүч),
Эмэгтэйчүүд:
- 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд),
- 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Хасу-Мегастарс),
- 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг (Хилчин),
- 58 кг-д ОУХМ А.Батцэцэг (Хасу-Мегастарс),
- 60 кг-д ОУХМ Б.Шоовдор (Хилчин),
- 63 кг-д ОУХМ П.Орхон (Алдар),
- 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хангарьд),
- 75 кг-д спортын мастер Г.Уртнасан (Хилчин) нар халз барилдааны ялагч болж, ирэх намар Францын нийслэлийг зорих эрхээ өвөртөллөө.
Г.Тэгшсүрэн