Кендал Женнер: Надад дурласан олон залуус бий

Реалити шоуны од Ким Кардашианы дүү, загвар өмсөгч Кендал Женнер “UK weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Кардашианы гэр бүл үнэхээр алдартай. Эгч нарынхаа дэмээр олны танил болсон ч таны гадаад төрх, бие галбир тань олон загвар зохион бүтээгч, олон брэндийн анхаарлыг татаж байгаа?
-Би их өндөр хүүхэд байсан. Би эгч болон аав, ээжийнхээ дэмжлэгтэй энэ өндөрлөгт гарч ирсэн. Өнөөг хүртэл оршин тогтнож байгаа минь миний гадаад төрхтэй холбоотой байж магадгүй.
-Реппер A$AP та хоёрын харилцаа нилээн олны анхаарлыг татаж байгаа.
-Тийм гэж үү.
-Тийм ээ. Та түүнтэй болзож байгаа юм уу?
-Тэр бол миний сайн найз.
-Тэгэхээр та хоёр хайртай хос бус зүгээр л найзууд гэж үү. Итгэхийн аргагүй юм.
-Би энэ талаар ярихыг хүсэхгүй байна.
-Таны дотны найз, дуучин Жастин Бибер нэг хэсэг таны эгч Кортни Кардашиантай болзсон. Тэдний харилцаа танд хүндээр туссан уу?
-Үгүй шүү. Ёстой хүндээр тусаагүй. Дүү минь надаас түрүүлж сүй тавихад нь хүртэл би сэтгэлээр унаагүй. Гэр бүлдээ атаархах нь тэнэг хэрэг. Бүгд л жаргалтай бас сайхан амьдрах хэрэгтэй. Тэрнээс биш сайн явааы нэгэндээ атаархах нь утгагүй асуудал.
-Та өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулагсан “Victory’s secret” шоуны нэг хэсэг буюу сахиусан тэнгэр болсон?
-Сахиусан тэнгэр болох асуудал өнгөрсөн 2013 оноос эхлэлтэй. Би энэ онд сахиусан тэнгэр болохыг хүссэн ч бүтэн хоёр жилийн дараа хамтран ажиллах санал хүлээн авсан. Энэ шоуг гэр бүл минь үзсэн. Багаасаа л сахиусан тэнгэр болохыг хүсдэг байсан ч ийм хурдан мөрөөдөл минь биелнэ гэж бодоогүй.
-Дэлхийн шилдэг хувцас, загварын брэндүүд энэ оны шоунуудаа толилуулж байна. Та эдгээр шоу болгонд оролцож байгаа?
-Тиймээ. Би 14 настай байхдаа ирээдүйд хэн болохоо тодорхойлсон. “Би ирээдүйд олон улсад танигдсан загвар өмсөгч болно” хэмээн тэр үед өөртөө амлалт өгч билээ. Олон жилийн дадлага туршлага минь ачаа өгч байна.
-Та болон таны гэр бүл үргэлж л олны анхаарлыг татдаг. Энэ бүхэн дарамт учруулдаг уу?
-Би багааасаа л олны өмнө өсөн торнисон. Би гэр бүлдээ хайртай. Биднийг хайрладаг хүмүүс бий гэдэгт итгэлтэй байна.
-Бодит амьдрал дээр танай гэр бүлийг харьцаа муутай гэдэг. Харин реалити шоуны үеэр л дотно мэт аашилдаг гэлцэх юм. Энэ үнэн үү?
-Чамд их хөрөнгө байсан ч гэр бүлийг худалдан авч болохгүй. Үнэн хэрэгтэй бидэнтэй холбоотой олон мянган мэдээлэл байдаг.
-Ирээдүйд хамт амьдрах нөхрөө ямар хүн байгаасай хэмээн хүсдэг вэ?
-Зүгээр л сэтгэл сайтай байхад л хангалттай. Намайг үргэлж баярлуулдаг. Миний хажууд үүрд байх нэгнийг. Эрчүүдээс би тийм ч ихийг хүсэхгүй ээ. Зөвхөн намайг хайрлаж бас халамжладаг байхад хангалттай. Бусад хүн юу гэх нь хамаагүй зүгээр л намайг чин сэтгэлээсээ яг байгаагаар минь хайрлах нэгнийг хүсч, мөрөөдөж байна. уйлсан үед минь аргадаж, уйтгарласан үед минь тайтгаруулах нэгэн.
-Танд чин сэтгэлээсээ дурласан олон залуу бий.
-Надад дурласан олон залуу байгаа байх. Гэхдээ энэ сэтгэл мөн эсэхийг хараахан мэдэж чадахгүй сууна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ