Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Европруу гарах гарцыг олсон уу
2017-06-07

 

Унгарын алдарт Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш академи”-д жилийн хугацаатай суралцаад ирсэн дөрвөн хөлбөмбөгчин хүүг өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч хүлээн авч уулзлаа.

 

Одоогоос есөн сарын өмнө МХБХ, “Пушкаш академи”-ийн хамтын гэрээний дагуу Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Г.Ганбаяр, Д.Тэмүүлэн гэсэн хөлбөмбөгчид жилийн хугацаатай Унгар улсад хөлбөмбөгийн мэргэжлийн академид суралцахаар эх орноосоо мордож байсан. Монголын хөлбөмбөгийн түүхэнд анх удаа хилийн чанадад урт хугацаагаар хөлбөмбөгийн академид суралцсан хөвгүүдийн суралцах хугацаа дууссан ч тэдэн дундаас Г.Ганбаяр академийнхаа багийн хамтаар “Сузуки цом” тэмцээнд оролцсон юм.

 

Европ төдийгүй дэлхийн хэмжээний клубүүд болох “Реал Мадрид”, “Байерн Мюнхэн”-ий 17 хүртэлх насны багууд оролцсон “Сузуки цом” тэмцээнд Г.Ганбаяр амжилттай оролцон хүрэл медаль хүртээд ирлээ. Хүрэл медаль хүртэхдээ хоёр тоглолтод сэлгээнээс оролцож, торгуулийн цохилтоор гоол оруулсан нь мөн л Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болсон. Уг баярт үйл явдлыг өнөөдөр МХБХ-ны Ерөнхийлөгч дөрвөн хүүгийн эцэг эхчүүд, гэр бүлийнхэнтэй хуваалцахын зэрэгцээ Европын тэмцээнд оролцон, медаль хүртсэн анхны Монгол хөлбөмбөгчин Г.Ганбаярт онцгойлон баяр хүргэлээ. Дашрамд дурдахад өнгөрсөн сарын 27-нд “Пушкаш академи”-ийн хоёр дахь жилийн сонгон шалгаруулалт явагдсан. Тиймээс Монгол хөлбөмбөгчид Европын тавцанд гарах, амжилт үзүүлэх эхлэлийг тавьсан анхдагч дөрөв маань булган сүүлтэй байхыг хүсэн ерөөе.

 

Б. Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин
munkh:
Bayar hurgej amjilt husie, duu nartaa
2017-06-07