Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Д-Мо Октагон Спортсыг бие төлөөлөгчөөрөө сонголоо
2017-06-07

 

Донатас Мотэеүнас өөрийн бие төлөөлөгчөөрөө “Октагон Спортс”-ыг сонголоо. Өмнө нь түүнийг Вассэрмэний Б.Ж. Армстронг төлөөлдөг байжээ.

 

Литвийн сагсан бөмбөгч эрийн хувьд НБА дах гараагаа Хьюстон Рокэтс багаас эхэлж. 2015-2016 оны улиралд чөлөөт агэнт болоод байсан билээ. Түүнд Брүүклин Нэтс баг 4 жилийн 37 сая долларын саналыг тавьсан юм. Гэхдээ хьюстон Рокэтс өөрсдийн гэрээнд тусгасан эрхээ эдэлж түүнтэй дүйцүүлэх мөнгөөр түүнийг хадгалж үлдэж чадсан. Харамсалтай нь түүний эрүүл мэндийн байдал багт тоглоход хангалтгүй гэж үзэн түүнийг багаасаа хасах болсон түүхтэй. Үүнээс нь болж Тоглогчдын Холбоо болон Донатас нар Хьютон Рокэтсийг шүүхэд хүртэл өгөөд байсан. Учир нь түүний эрүүл мэндийн байдлыг олон нийтэд ил зарласнаар цаашид тоглох замналд нь саад болно гэж тухайн үед үзэж байлаа. Хьюстоны хувьд харин заасан хугацаанаас өмнө хоёр тийш салснаар 31 сая болтол гэрээг бууруулж, 6 сая долларын хэмнэлт үүсгэх зорилготойгоор уг үйлдлийг хийсэн гэдэг.

 

Улмаар үүнээс нэг жилийн дараа Д-Мо нью Орлеанс Пэликанс багтай гэрээг үзэглэсэн. Гэхдээ үүнээс удалгүй Дэмаркус Казинс хэмээх бүх одод тоглогч Энтони Дэвисийн хамтаар Пэликансын будагтай талбайг сахих болсноор Д-Мо 34 тоглолтонд оролцохдоо дунджаар 14 минутыг л талбайд өнгөрүүлсэн юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин