Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Арда Туран зодог тайллаа
2017-06-07

 

Харамсалтай нь Арда Туран энэ шийдвэрийг тун таагүй нөхцөлд гаргасан байна. Болсон үйл явдлын товчхон сөхвөл өнгөрсөн Даваа гарагт Турк шигшээ баг Македонийн эсрэг тоглож гоолгүй тэнцсэн юм. Харин энэ тоглолтоос буцаж явсан Туркийн багийн онгоцонд маргаан гарсан бөгөөд Арда Туран Milliyet (Туркийн өдөр тутмын хэвлэл) сониний сурвалжлагч Билал Мэсэтэй маргалдсан байна. Энэ үл ойлголцол хэрээс хэтэрч Арда Туран сурвалжлагч залуугийн хүзүүг боож, хэл амаар доромжилжээ. Харин энэ үйлдлийг нүдээр үзсэн Туркийн шигшээ багийн дасгалжуулагч  Фатих Терим түүнийг багаас хасах шийдвэр гаргажээ.

 

Онгоцонд болсон маргаан намжсан ч Турк улсад газардсны дараахан Арда Туран шигшээ багаасаа зодог тайлснаа албан ёсоор зарласан юм.   Тэрбээр энэ тухай өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд “Туркийн багийн онгоцонд шигшээ багт огт хамааралгүй хүмүүс сууж явсан” нь түүнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн гэдгийг ч нуугаагүй байна.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин