Германы Боруссиа Дортмунд клуб энэ жил Германы цомын тэмцээнд түрүүлсэн ч шигшээ тоглолтын маргааш Томас Тухелийг ажлаас нь халсан юм. Герман мэргэжилтний оронд хэн ирэх нь сонирхол татаж байсан бол өчигдөр асуултын хариу тодорхой болжээ.
Багийн удирдлагууд ерөнхий дасгалжуулагчаар Нидерланд мэргэжилтэн Петер Босыг сонгож, 2 жилийн гэрээ үзэглэсэн байна. 53 настай энэ эрхмийн хувьд өнгөрсөн улиралд нутгийнхаа Аякс клубыг удирдаж, Европа лигийн шигшээ тоглолтод хүргэж чадсан чадварлаг мэргэжилтэн юм.
Түүний Аякстай байгуулсан гэрээ дуусахад 2 жил дутуу байсан учраас Германы баг Аякст 5 сая евро төлж, багтаа авчээ. Энэ нь түүнийг багийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй дасгалжуулагч болгож байгаа юм.
Петер Бос Аякс клубыг нэг улирал удирдахдаа 56 тоглолт хийж, 36 хожил, 11 тэнцээ, 9 хожигдолтой буюу 64.29 хувь амжилттай тогложээ.
Г.Баяраа
Уншиж байна |