Сүүлийн нэг сарын турш НБА улам л утгагүй болж байгаа тухай амнаас ам дамжиж, тодорхой хүрээлэлд янз бүрийн цуурхал тарах болсон. Хоёрхон багийн ноёрхол нь лигийг сонирхолгүй болгож байгаа хэмээн үзэгчид ярих дуртай болоод байгаа. Гэхдээ ТВ-ийн нийт үзэгчдийн хандалт энэ хүрээллийн эсрэг дүн судалгаа гаргаж иржээ. Гурав дахь жилдээ учраа тааран тоголж байгаа хоёр багийн шигшээ цувралын эхний хоёр тоглолтын дараах байдлаар ТВ-ийн хандалт итгэмээргүй сайн үр дүнтэй гарсан байна.
Тухайлбал, энэ жилийн шигшээ цуврал нь нийт үзэгчдийн тоогоороо домогт Майкл Жорданы сүүлийн удаа аварга авсан жил буюу 1997-1998 оны улирлаас хойшхи хамгийн олон үзэгчтэй цуврал болсон байна.
Уорриорсын талбай дээрээ байгуулсан хожлыг хоёр тоглолтын дунджаар 19.6 сая үзэгч үзэж сонирхсон нь 2016 оны 18.6 сая үзэгч үзэж байснаас даруй таван хувийн өсөлттэй байгаа юм.
Өчигдрийн тоглолтыг 20.1 сая үзэгч үзсэн бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн цувралын хоёр дахь тоглолтоос 13 хувийн өсөлттэй гэсэн судалгаа гарчээ. Мөн цувралын хоёр дахь тоглолтуудын түүхэн дэх хамгийн олон үзэгч үзсэн тоглолт болох 1998 оны Юта Жазз, Чикаго Буллз багуудын хоёр дахь тоглолтоос хойшхи хамгийн олоон үзэгчтэй нь өчигдрийн тоглолт байлаа. Телевизийн түүхэн дэх хамгийн олон үзэгч үзсэн Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбооны лигийн тоглолт нь 23.1 сая үзэгчийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж байсан түүхтэй.
Тэгвэл Голдэн Стэйт Уорриорс, Кливлэнд Кавалерс багуудын тоглолтыг өмнөх хоёр жилд 20 сая орчим үзэгч үзсэнийг дараах хүснэгтээс харж болно.
Б. Энх- Амгалан
Уншиж байна |