Английн Арсенал багийн менежер Арсен Венгер, гүйцэтгэх захирал Иван Газидис нар өчигдөр Францын Ницца хотод очсон байна.
Лондоны багийн удирдлагууд тус хотын Кот д’Азур нисэх буудлын ойролцоо явж байхдаа нэгэн гэрэл зураг сонирхогчийн хараанд өртсөн байна. Уг нисэх буудал нь Монакод ойрхон оршдог бөгөөд тус хотын зорьж байгаа ихэнх хүмүүс уг нисэх буудлаар дайрдаг байна. Тэднийг энд ирсэн шалтгаан бол Монако клубын шинэ од Килиан Мбаппе гэх хүмүүс тун олон байна.
Учир нь Чили довтлогч Алексис Санчесийн гэрээ дуусах дөхсөн учраас Арсеналд юуны түрүүнд шилдэг довтлогч хэрэгтэй байгаа нь гарцаагүй. Тэгвэл Мбаппе шаардлагыг бүрэн хангасан тоглогч мөн. Ердөө 18 настай Франц залуу энэ жилийн Лиг-1 ийн өнгө төрхийг тодорхойлж, багаас аварга цолыг авахад үнэтэй хувь нэмэр (44 тоглолт – 26 гоол) оруулсан юм.
Мбаппегийн араас Манчестер хотын топ багууд, мөн Испанийн Реал Мадрид зэрэг багууд хөөцөлдөж байгаа нь нууц биш. Залуу довтлогч өдгөө шигшээ багтайгаа нэгдээд байгаа бөгөөд ойрын 10 өдөр Парагвай, Швед, Английн шигшээ багуудын эсрэг тоглоно.
Г.Баяраа
Уншиж байна |