Дэлхийн шилдэг спринтерүүдийн нэг Их Британийн дугуйчин Марк Кавендиш вирусын халдвар авч, багагүй хугацааг эмнэлэгт өнгөрүүлсэн. Epstein-Barr нэртэй вирусын халдвар авсан тэрбээр энэ жилийн хуваарьт багтсан хэд хэдэн уралдаанаа өнжиж магадгүй гэгдэж байсан ч азаар хурдан хугацаанд эдгэрч, зам дээр гарахад бэлэн болжээ.
Кавендиш вирусын халдар авсан гэдгээ мэдэлгүй багагүй хугацааг өнгөрүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын эхээр өгсөн сэргээшийн шинжилгээгээр халдвар авснаа мэджээ.
Сүүлийн мэдээллээр тэрбээр Тур де Франс болон өмнөх их сорилго Критериум ду Дофине уралдаануудад оролцох болсон байна. Багагүй хугацааг эмчилгээнд зориулсан шилдэг дугуйчны хувьд энэ оны Британийн аварга шалгаруулах тэмцээнд орохоос өмнө бэлтгэл хангах зорилготойгоор Словенийн аялал уралдаанд оролцохоор болсон байна. Уг нь түүний энэ улирлын хуваарьт уг уралдаан багтаагүй байсан аж.
Г.Баяраа
Уншиж байна |