Францын нийслэл Парис хотноо ирэх наймдугаар сарын 21-26-нд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болно. Уг тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордоны "А" заал болон "Аса" циркийн гадна задгай талбайд болно.
Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, Азийн АШТ-д оролцсон тамирчин тойргоор барилдсан тамирчинтай халз барилдаанд шууд барилдана. Харин улсын аварга болсон ч Азийн аваргад оролцоогүй тамирчдын жинд хамгийн өндөр оноотой тамирчин сонгон шалгаруулах тэмцээний шигшээ барилдаанд барилдах шууд эрхээ авах аж.
Харин үлдсэн нь тойргоор барилдаж, ялагч нь шигшээд зодоглох юм. МЧБХ-ны гаргасан чансаанд зарим жинд эхний тав, зургаад багтсан тамирчид оролцох боломжгүй болж, дараагийн тамирчин нөхөж барилдаж байгаа аж.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН НЭРС:
Эрэгтэйчүүдийн 57 кг:
- Занданбудын Занабазар (Арслан клуб)
- Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд)
- Содномдашийн Батболд (Аваргууд)
- Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)
- Батсайханы Далайбаяр (Цастын барс)
- Батжаргалын Төгс (Аваргууд)
61 кг:
- Түмэнбилэгийн Түвшинтулга (Аваргууд)
- Энхсайханы Ням-Очир (Аваргууд)
- Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Алдар)
- Батсайханы Нэмэхбаяр (Хасу-Мегастарс)
- Төмөр-Очирын Тулга (Арслан)
- Дамдинбазарын Цогтбаатар (Алдар)
65 кг:
- Нармандахын Лхамгармаа (Алдар)
- Батчулууны Батмагнай (Алдар)
- Ганболдын Чойгожид (Женко)
- Батсуурийн Наранболд (Хасу-Мегастарс)
70 кг:
- Ганзоригийн Мандахнаран (Алдар)
- Даваацэрэнгийн Хатанбаатар (Арслан
- Норовсүрэнгийн Амарсайхан (Харгант цамхаг)
- Болдхүүгийн Сүхбат (Арслан)
- Баттулгын Нямдорж (Харгант цамхаг)
- Гантулгын Идэрхүү (Аваргууд)
74 кг:
- Доржваанчигийн Гомбодорж (Сүлд)
- Батчулууны Анхбаяр (Сүлд)
- Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар)
- Болдхүүгийн Батсүх (Хасу-Мегастарс)
- Занданбудын Сумъяабазар (Хангарьд)
- Батсуурийн Отгонбаяр (Арслан)
86 кг:
- Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс)
- Оргодолын Үйтүмэн (Алдар)
- Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс)
- Ганбаатарын Ганхуяг (Аваргууд)
- Баатарын Нямбаяр (Ирээдүй)
97 кг:
- Өлзийсайханы Батзул (Хүч)
- Мөнхжаргалын Билгүүтэй (Женко)
- Лувсандоржийн Төртогтох (Сүлд)
- Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин)
- Болдбаатарын Одсүрэн (Аварга)
- Чинбатын Алтангэрэл (Аварга)
125 кг:
- Нацагсүрэнгийн Золбоо (Хүч)
- Мөнхтөрийн Лхагвагэрэл (Аварга)
- Доржхандын Хүдэрбулга (Сүлд)
- Цэдэндоржийн Мөнхбаяр (Сүлд)
- Батцэнгэлийн Чимэдвандан (Даян)
- Төрмөнхийн Дүгэрдорж (Даян)
Эмэгтэйчүүдийн 48 кг:
- Эрдэнэсүхийн Нарангэрэл (Хангарьд)
- Цогтбазарын Энхжаргал (Алдар)
- Бямбасүрэнгийн Мөнхнар (Алдар)
- Буяндалайн Чимгээ (Хангарьд)
- Сэдбазарын Энхтунгалаг (Арслан)
- Түмэнжаргалын Баасан-Од (Аварга)
53 кг:
- Даваасүхийн Отгонцэцэг (Хасу-Мегастарс)
- Ганбаатарын Отгонжаргал (Алдар)
- Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)
- Бүүвэйбаатарын Хатантуул (Арслан)
- Болормаагийн Дөлгөөн (Налайх)
- Амгаланбаатарын Наранцацрал (Баянзүрх дүүрэг)
55 кг:
- Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
- Бат-Очирын Болортуяа (Женко)
- Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Баянзүрх дүүрэг)
- Эрдэнэ-Очирын Лхагвадулам (Алдар)
- Өлзийбатын Одгэрэл (Алдар)
58 кг:
- Энхбатын Гантуяа (Хилчин)
- Пүрэвийн Отгонбаяр (Женко)
- Гүндсамбуугийн Энхсувд (Налайх)
- Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс)
- Адъяасүрэнгийн Жавзандулам (БТСДуС)
- Цэенпилийн Шинэхүүхэн (Төв аймаг)
60 кг:
- Баатаржавын Шоовдор (Хилчин)
- Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)
- Зоригтын Болортунгалаг (Хилчин)
- Бүрнээбаатарын Нямгэрэл (Алдар)
- Отгонбатын Оюунтуяа (Аварга)
- Пүрэвхүүгийн Шинэхүү (Баянзүрх дүүрэг)
63 кг:
- Пүрэвдоржийн Орхон (Алдар)
- Соронзонболдын Батцэцэг (Хилчин)
- Энхбаярын Цэвэгмид (Алдар)
- Эрдэнэбаатарын Энхбуян (Хилчин)
- Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
- Эрдэнэтуяагийн Саранхөхөө (Цастын барс)
69 кг:
- Шархүүгийн Түмэнцэцэг (Хилчин)
- Очирбатын Насанбурмаа (Алтай констракшн)
- Амгаланбаатарын Чанцалням (Хасу-Мегастарс)
- Энх-Амарын Даваанасан (Алдар)
- Мөнхбатын Хишигмаа (Арслан)
75 кг:
- Ган-Очирын Уртнасан (Хилчин)
- Бямбадоржийн Цэцэгбаяр (Арслан)
- Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар)
- Буянжаргалын Даваацэрэн (Төв аймаг)
- Ганбатын Ариунжаргал (Баянзүрх дүүрэг)
- Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)