Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Аваргуудын лигийн шагнал
2017-06-05

 

ЕХБХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт энэ жил Испанийн Реал Мадрид баг ялалт байгуулсан байна. Жил дараалан цом өргөж байгаа анхны баг болсон тэд энэ жилийн тэмцээнд түрүүлснээр нийт 89.5 сая еврог халаасласан байна. Гэхдээ финалд тэдэнтэй өрсөлдсөн Ювэнтус клуб аваргуудаас илүү их мөнгөн эзэн болсон юм. Италийн аваргууд энэ жилийн тэмцээнээс нийт 101.1 сая еврог халааслажээ. Энэ нь Аваргуудын лигийн түүхэн дээд амжилт болсон бөгөөд өмнө нь ЕХБХ-оос 100 дээш сая еврогын шагнал, ашиг хүртсэн баг байгаагүй юм.

 

Хоёр багийн мөнгөн шагналын дэлгэрэнгүйг хүргэвэл 

 

 

Реал Мадрид

Ювэнтус

Оролцогчын бонус (Тус бүр 13 тоглолт)

€12.7 сая

€12.7 сая

Хэсгийн дүнгийн бонус 

€6 сая (3 хожил + 3 тэнцээ)

€8 сая(5 хожил + 1 тэнцээ)

Телевизийн ашиг, тасалбарын орлого 

€35.3 сая

€50.6 сая

Шөвгийн 16 

€6 сая

€6 сая

Шөвгийн 8

€6.5 сая

€6.5 сая

Хагас шигшээ

€7.5 сая

€7.5 сая

Шигшээ  

€15.5 сая (ялагч)

€11 сая (дэд байр)

НИЙТ

€89.5 сая

€101.1 сая

 

Хоёр багийн мөнгөн шагналыг эргэн харвал ийм байна. Дэд байрыг эзэн Ювэнтус клубын хувьд Хэсгийн тоглолтын үр дүнгийн бонус болон Телевизийн ашгаас илүү их хэмжээний мөнгө хүртсэн нь хүснэгтээс харагдаж байна.

 

Үүнээс хамгийн гол зөрүү нь телевизийн ашиг дээр гарсан юм. Учир нь Испанийн телевизийн ашгийн нийт 4 баг хуваасан бөгөөд эдгээрийн 23 нь хасагдах шатанд шалгарсан тул нэг багт ноогдох мөнгөн хэмжээ багассан байна. Испанийн багуудад нийт 70 сая евро оногдож байснаас Барселона 24.6 сая, Реал Мадрид 20 сая, Атлетико Мадрид 17 саяыг тус тус хүртсэн бол Реал Сосьедад 8.5 сая еврог мөн халааслажээ.

 

Харин Италийн Ювэнтусийн хувьд байдал огт өөр байлаа. Италийн багуудад нийт 58.2 сая евро ноогдож байсан ч Рома, Милан зэрэг олон дэмжигчтэй том багууд энэ жилийн тэмцээнд оролцоогүй учраас, Ювэнтус их хэмжээний ашиг хүртэх нь тодорхой болоод байсан юм. Нийт мөнгөн багахан хэсэг нь л Наполигийн дансанд орж байгаа юм.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин