Ес дэх удаагийн аварга Рафаэл Надал Францын нээлттэй тэмцээнд 11 дэх удаагаа шөвгийн наймд шалгарлаа.
Надал өөрийн нутаг нэгт Робэрто Баутиста Агутыг 6:1, 6:2, 6:2 гэсэн харьцаатайгаар буулган авсан юм. Тэрбээр энэ хожлынхоо талаар "Робэрто маш сайн тамирчин учраас буулган авсандаа маш их баяртай байна. Шөвгийн наймд дахин оролцох болсон нь хамгийн гайхалтай зүйл нь юм" хэмээжээ.
Түүний дараагийн шатны өрсөлдөгч нь Пабло Каррэно Баста юм. Бастагийн хувьд тэмцээний чансаагаар тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа амаргүй өрсөлдөгч билээ. Тэгвэл Новак Жокович Испаний Албэрт Рамос-Виноласыг буулган авснаар 11 дэх удаагаа шөвгийн наймд шалгарлаа.
"Мэдээж хэрэг их дуулгын аль ч тоглолтод амар учраа гэж байдаггүй шүү дээ" гэж дараагийн учраагынхаа талаар Серби эр хэлсэн байна. Мөн долоо хоноод явна гэж байсан түүний дасгалжуулагч Андрэ Агасси хэлсэн ёсоороо Парисыг орхин явсан талаар сэтгүүлчдэд нэмэлт мэдээлэл болгон дурьдаад амжлаа.
Жоковичтой өрсөлдөх чансааны зургаад эрэмбэлэгдсэн Австрийн теннисчин Тиэмийн хувьд өмнөх шатандаа Аргентиний Хорацио Зэбаллосыг 6:1, 6:3, 6:1-ээр буулган авсанаар хоёр дахь жилдээ дарааллан шөвгийн наймд орох эрхээ аваад байгаа шаггүй тамирчин юм.
Б.Энх- Амгалан
Уншиж байна |