Хойд Америкийн Хоккэйн лигийн аварга шалгаруулах Стэнлин цомын төлөөх цуврал эдгээр өдрүүдэд үргэлжилж байна.
Өөрийн талбайг хуурай манаж 2:0-ээр цувралыг тэргүүлж байсан Питсбүрг Пэнгүйнс өнөөдөр Нэшвилл Прэдэйторсын талбайд зочиллоо. Эсрэг багийн талбайгаас хожил хулгайлж чадаагүй Прэдэйторс өөрийн талбайд зайлшгүй ялалт байгуулах хүндхэн даалгавартай гарсан. Тэгвэл тэд өнөөдөр 5:1-ээр "оцон шувуудыг" бут ниргэж цувралын 2:1 болгон ойртуулж чадлаа. Таван гоолыг нь таван өөр тоглогч оруулсан өвөрмөц тоглолт болж өнгөрсөн юм.
Хэдийгээр тоглолтын эхний үед эсрэг баг нь гоол оруулж 1:0-ээр тоглолт дууссан ч хоёр, гуравдугаар үеүдэд талбай дээрээ гайхалтай сэргэлт авч, Пэнгүйнс боломж олгосонгүй. Хоёр багийн хувь заяаг шийдэх дөрөв дэх тоглолт нөгөөдөр өглөө болно.
Б.Энх- Амгалан
Уншиж байна |