Оаклэнд хотод өнөөдөр НБА-ын аваргын цувралын хоёр дахь тоглолт өрнөлөө.
ЛэБрон Жэйис тэргүүүтэй Кавалерс өнөөдөр цувралыг тэнцүүлэх зорилготой талбайд гарсан. Тиймдээ ч эхний хагас оноо төдийлөн холдолгүй гурван оноогоор талбай эзэд тэргүүлж дуусгасан юм.
Гэвч тоглолтын гуравдугаар үеийн төгсгөл, дөрөвдүгээр үеийн эхний хэсгийг гайхалтай хийснээр талбайн эзэд цувралыг 2:0 болголоо. Уг тоглолтод Кэвин Дурант 33 оноо 13 самбар 6 ашигтай дамжуулалт 3 бөмбөг таслалт 5 хаалт гэсэн олон талт тоглолт үзүүлсэн юм. Харин түүнд багийн лидер Стэфэн Көрри 32 оноо 10 самбар 11 ашигтай дамжуулалт буюу трипл даблын гүйцэтгэлээр тус боллоо.
Эсрэг багаас ЛэБрон Жэймс финалын түүхэнд хамгийн олон трипл дабл гүйцэтгэсэн амжилтыг Өрвин Мэжик Жонсонтой хуваан эзэмших болж, өөрийн трипл даблыг нэгээр ахиулсан ч багтаа хожил авч ирж чадсангүй.
Уг тоглолт 132:113 гэсэн оноотой дууссан бөгөөд цуврал Кливлэнд хотруу шилжихээр болж байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |