Сүүлийн жилүүдэд дэлхийд эрчимтэй хөгжиж байгаа спортын нэг төрөл бол практик буудлага. Москва хотноо өчигдөр анхдугаар удаагийн практик буудлагын ДАШТ нээлтээ хийлээ.
Уг тэмцээнд Монголын баг тамирчид оролцохоор энэ сарын 1-ний өглөө эх орноосоо морджээ. Манай улсаас нийт 5 багийн 20 тамирчин ОХУ-ыг зорьсон байна. Энэ удаагийн тэмцээнд 40 гаруй орны 600 шахам тамирчин орж байгаагаараа онцлогтой аж.
Москвагийн цагаар зургадугаар сарын 04-ны 13.00 цагт албан ёсоор тэмцээн нээлтээ хийх бөгөөд зургадугаар сарын 5-10-ны өдрүүдэд үргэлжилж, зургадугаар сарын 11-ний 18:00 цагт дүнгээ гаргаж, ялагчдаа тодруулна.
Тэмцээний туршид тамирчид өдөр бүр 6 дасгал гүйцэтгэх бөгөөд нийт 5 хоногийн турш 30 дасгал гүйцэтгэж дууссанаар тэмцээний ялагч тодрох аж. Өнөөдөр манай эмэгтэй тамирчид тэмцээний салхийг хагална.
Ингээд ангилал тус бүрт эх орноо төлөөлж байгаа тамирчдыг танилцуулъя.
Хагас автомат ажиллагаатай Standard ангилалд оролцох эрчүүдийн багийн бүрэлдэхүүн:
Д.Наранбаатар, ОУХМ
М.Баярсайхан
Д.Гантулга
Х.Тэмүүжин
Гар ажиллагаатай Open ангилалд оролцох эрчүүдийн багийн бүрэлдэхүүн:
Ц.Дашдэмбэрэл, ОУХМ
Д.Отгонжаргал, СМ
Г.Ганбаатар
О.Пүрэвжамц
Гар ажиллагаатай төрөлд Open ангилалд оролцох бүсгүйчүүдийн багийн бүрэлдэхүүн:
Г.Эрдэнэчимэг
М.Уянга
Н.Одгэрэл
Т.Хулан
Гар ажиллагаатай Standard ангилалд оролцох эрчүүдийн багийн бүрэлдэхүүн:
Б.Хос-Эрдэнэ, СМ
Б.Алтанбагана
Д.Энхбаатар
Г.Сэргэлэн
Гар ажиллагаатай төрөлд Standard ангилалд оролцох бүсгүйчүүдийн багийн бүрэлдэхүүн:
Р.Бямбасүрэн
Б.Уранбаяр
Н.Буянжаргал
Б.Булган
Б.Энх- Амгалан
Уншиж байна |