Челси клубын хагас хамгаалагч Эден Азар шигшээ багтайгаа нэгдээд удаагүй байсан.
Харамсалтай тэрбээр өчигдөр болсон багийн бэлтгэлийн үеэр шагайгаа гэмтээсэн бөгөөд нарийн шинжилгээгээр хугарал болох нь тогтоогдсон байна. Ингэснээр тэрбээр өнөө шөнө Чехийн эсрэг хийх нөхөрсөг тоглолт болон энэ сарын 9-ны өдөр болох ДАШТ-ий урьдчилсан шатанд Эстонийн эсрэг хийх тоглолтыг тус тус өнжихөөр болжээ.
Бельги хагас хамгаалагчийн хувьд Челси багт өнгөрсөн улиралд 36 тоглолтыг хийж, 16 гоол оруулсан үзүүлэлттэй улирлыг үдсэн юм.
Уг нь Бельги залуугийн Челситэй хийсэн гэрээ дуусахад гурван жилийн хугацаа үлдээд байгаа ч 26 настай залууг авахаар Испанийн Реал Мадрид баг холбогдож байгаа мэдээ байна.
Г.Баяраа
Уншиж байна |