Зовхи хавагнаж, хавдсан үед яах вэ

Олон хүчин зүйлээс шалтгаалан зовхи хавагнадаг. Энэ талаар “www.wikihow.com” мэдээллээ.
Алхам №1
Зовхи хавагнаж, бүлцийсэн үед хүйтэн жин тавих хэрэгтэй. Үргэлжлэх хугацаа 15 минут.
Алхам №2
20 минут нарийнхан хэрчсэн өргөст хэмх тавих. Энэ арга зовхины үрчлээг мөн арилгадаг.
Алхам №3
Гааны навчийг сайтар нунтаглах хэрэгтэй. Дараа нь бага зэргийн оливын тос хийгээд сайтар хутга. Дараа нь зовхи орчимдоо түрхээд 15 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.
Алхам №4
Хэрэглэсэн цайны хандыг нүдэн дээрээ тавих. Үргэлжлэх хугацаа 15 минут.
Алхам №5
Зовхи хавагнасан үед байгалийн гаралтай цай уухыг зөвлөж байна.
Алхам №6
Насанд хүрсэн хүн 7-8 цаг унтах ёстой. Сайн амарч чадаагүй хүний зовхи мөн хавддаг байна.
Алхам №7
Таны зовхи харшлаас үүдэлтэй хавагнасан байж магадгүй.
Алхам №8
Цэцэгт байцаанд олон төрлийн витамин агуулсан байдаг бөгөөд хаванг хөөх үйлчилгээтэй байна.
Алхам №9
Зовхи хавагнасан үед архи уух хориотой.
Алхам №10
Мөн тамхи татах хориотой.
Алхам №11
Халуун өдөр гарахдаа заавал зовхи орчимдаа нарны тос түрхэх.
Алхам №12
Зөвхөн арьсандаа тохирсон тос хэрэглэх.
Алхам №13
Лимонтой тос, тосон түрхлэг зовхины арьсанд хамгийн сайн тэжээл өгдөг байна.
Алхам №14
Хэрвээ таны зовхи олон өдөр хавагнаж байгаа бол заавал мэргэжлийн эмчид зөвлөгөө авах, өөртөө тохирсон эмчилгээ хийлгээрэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ