Нэгэн үе Английн Премьер лигийн тоглож явсан Астон Вилла баг өдгөө Чэмпионшип дивизонд хүч үзэж байгаа. Тэгвэл өчигдөр тус багийн гүйцэтгэх захирал Кэйт Вайнесс шийтгүүлсэн байна. Учир нь тэрбээр өөрийн твиттер хуудсандаа шүүгчдийг доромжилсон өнгө аястай зүйлсийг бичиж, даган жиргэж байсан нь илэрсэн байна.
Улмаар Английн хөлбөмбөгийн холбоо түүнд 3 долоо хоногийн хугацаанд хөлбөмбөгтөй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хасч, 10.000 фунт стерлинийн мөнгөн торгуул төлөх шийтгэлийг оноосон байна. Түүнийг холбооны ёс зүйн дүрмыг ноцтой зөрчсөн гэж үзээд ийм шийтгэл оноожээ.
Уг нь түүний энэ үйлдэл өнгөрсөн 5-р сарын 7ны өдөр Брайтон – Астон Вилла багуудын тоглолтын үеэр болж өнгөрсөн бөгөөд Кэйт Вайнесс бичсэн жиргээгээ удалгүй устгасан аж.
Г.Баяраа
Уншиж байна |