Яг одоо шигшээ цувралд тоголж байгаа Голдэн Стэйт Уорриорсын довтлогч Андрэ Игудала энэ зун чөлөөт агэнтийн зах зээлд эрэлттэй байх бололтой. Хэдийгээр өмнөх ажил нь дуусаагүй байгаа ч түүний хувьд Финикс Санс, Миннэсота Тимбервүүлвз, Атланта Хокс багуудын аль нь түүний амьдралд тохиромжтой талаараа аль хэдийнэ бодож эхэлсэн нь ойлгомжтой. Учир нь өнгөрсөн зун Кэвин Дурантыг авсан наймаа нь Голдэн Стэйт Уорриорсын цалингийн цэсийг үлэмж хүнд байдалд гэж хэлж болно. Мөн саяхан Кэвин Дурант энэ шигшээ цувралд юу болсон ч бай цаашид Оаклэнд хотод амьдарч, тоглох сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн юм.
Иггигийн хувьд энэ жил 11 сая ам.долларын цалинг авч байгаа бөгөөд Голдэн Стэйтэд нэгдэхийн өмнө Дэнвэрт нэг жил болсон билээ. Хүсэж байсан аваргын цом, финалын үнэ цэнэтэй тоглогч зэрэг шагналыг авсан 33 настай тоглогчийн хувьд Оаклэндад үлдэх боломж тун бага юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |