Олон улсын жүдо бөхийн холбооноос /IFJ/ тавдугаар сарын 30-ны өдөр шилдэг жүдочдын шинэчилсэн чансааг гаргажээ. Энэ удаагийн чансаагаар эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт нэлээд өөрчлөлт орсон байна.
Өнгөрсөн сард ОХУ-д болсон “Их дуулга” болон Хонконгт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтууд нь бөхчүүдийн чансаанд нөлөөлжээ. Энэ хоёр тэмцээнд хоёуланд нь өрсөлдөж, медалийн тавцанд зогссон Г.Отгонцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д чансааг дахин тэргүүлэв.
“Екатеринбург-2017”-ээс хүрэл, тивийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг жиндээ 3770 оноогоор тэргүүлж. дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг 3420 оноогоор удаалжээ. М.Уранцэцэг Хонконгт болсон тивийн аваргын финалд Г.Отгонцэцэгийг ялж, түрүүлсэн.
Манай бусад бөхчүүдээс 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа хоёроос гурав руу ухарсан бол 63 кг-д Б.Мөнгөнчимэг 14-т, +78 кг-д Б.Мөнхтуяа 25 дугаар байрт бичигджээ. Эрэгтэй жүдочдоос 66 кг-д Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр нар тавдугаарт байрт жагссан нь хамгийн өндөр чансаа болж байна.
Харин 60 кг-д Д.Амартүвшин 8-д, Г.Болдбаатар 15-д, 66 кг-д Д.Алтансүх 6-д, Г.Хэрлэн 21-д, Н.Хадбаатар 42-т, 81 кг-д Н.Давгавсүрэн 9-д, О.Ууганбаатар 21-д, 90 кг-д Г.Алтанбагана 17-д, 100 кг-д Н.Түвшинбаяр 43-т, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр 13-т, Б.Тэмүүлэн 24 дүгээр байрт тус тус бичигджээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |