МотоЖП-н ДАШТ-ий Италийн гранпри энэ долоо хоногт болно. Энэ уралдаанд оролцох эсэх нь тодорхойгүй байсан Валентино Росси зам дээр гарах боломжтой болжээ.
Дэлхийн 9 удаагийн аварга Италийн домогт тамирчны хувьд саяхан Мотокроссоор хичээллэж байх явцдаа, осолдож, гэмтэл авсан юм. 38 настай Итали эрийн хувьд шөнө дунд эмнэлэгт хүргэгдэж, цээж хэвлийн хөндийн зарим эрхтнүүдээ гэмтээсэн болох нь тогтоогдоод байсан юм.
Харин өчигдөр түүнийг эрүүл мэндийн шинжилгээгээр оруулахад биеийн байдал сайжирч, уралдаанд оролцоход бэлэн болсон байжээ. Росси энэ жилийн ДАШТ-ий хүснэгтийн гуравдугаар байранд бичигдэж байгаа бөгөөд тэргүүлэгч Маверик Виналесаас 23 оноо дутуу байгаа аж.
Г.Баяраа
Уншиж байна |