Испанийн сагсан бөмбөгийн шигшээ баг болон Барселона клубын довтлогч Юиктор Клавер өчигдөр мэс засалд оржээ.
Түүний Евролигийн плейоффын тоглолтын үеэр авсан өвдөгний гэмтэл нилээд хүнд байсан бөгөөд мэс засалд зайлшгүй орох шаардлагатай болсон аж. Тэгвэл өчигдөр Клаверийн мэс засал амжилттай болсон байна.
Энэ жил Евролигт 27 тоглолтод оролцсон тэрбээр энэ мэс заслаас хойш нийт 5 сарын хугацаанд гам барих шаардлагатай гэнэ. Ингэснээр тэрбээр наймдугаар сард нээлтээ хийх Сагсанбөмбөгийн ЕАШТ болон Евролигийн ирэх улирлын нилээд хэдэн тоглолтыг өнжих нь тодорхой болжээ.
Энэ жил 29 настай 2.07 метр өндөр тэрбээр шигшээ багийнхаа хамтаар ЕАШТ-д 3 удаа түрүүлж, Олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм.
Г.Баяраа
Уншиж байна |