Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Мазаалай цом 2017 маргаашнаас эхлэнэ
2017-06-02

 

Дэлхийн устаж буй амтны аймгийн нэгэн төрөл болох Мазаалай баавгайд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилгото “Мазаалай Цом 2017” тэмцээн маргаашнаас эхэлнэ. Бартаат замын авто спортын холбооноос зохиож байгаа цом булаалдах энэхүү тэмцээн маргааш, нөгөөдөр гэсэн хоёр өдөр Морингийн даваанд болно. Тэмцээний эхний өдөр TR1 буюу сонирхогчийн ангилал, UTV ангилалд явагдана. Тэгвэл нөгөөдөр TR3 буюу мэргэжлийн, Truck буюу том оврын авто машины ангилалуудад болно.

 

Энэ удаагийн тэмцээнийг Зөв Монгол ТББ, ЦЕГ хамтран зохион байгуулж байгаа юм. Хоёрдох жилдээ уламжлал болгон зохиогдож байгаа уг тэмцээн нь өнгөрсөн жил тэмцээнийхээ дараа УАЗ-469, Ланд Крүзер-77, УАЗ Фургон гэсэн гурван машиныг мазаалай хамгаалах санд хандивлаж байсан юм. Өнгөрсөн жилээс ялгагдах онцлог нь том оврын машины буюу truck ангилал нэмэгдсэнээрээ онцлогтой болох гэнэ. Тус тэмцээнд 200 гаран тамирчин оролцохоор нэрээ өгөөд байгаа юм байна.

 

Б. Энх- Амгалан

Shuud.mn
Сонин хачин