Английн Манчестер сити баг энэ зун томоохон өөрчлөлтийг хийхээр ажиллаж байгаа. Өнгөрсөн улирлын бүрэлдхүүнээсээ хэд хэдэн тоглогчийг үдэн явуулсан Сити өчигдөр хагас хамгаалагч Яя Туретэй нэг жилийн гэрээ хийжээ. Кот д Ивуарын шигшээ багийн тоглогч тэрбээр ийнхүү Пеп Гуардилагийн ирэх улирлын бүрэлдхүүнд багтсан нь багийн олон дэмжигчийн хувьд таатай үйл явдал байсан юм.
Анх 2010 онд Испанийн Барселона клубээс Манситид ирж байсан тэрбээр Английн багт нийт 299 тоглолтод оролцож, 81 гоолыг оруулаад байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |