Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
SBL Хасын хүлэгүүд баг 5 удаа дээд лигийн аварга боллоо
2017-06-02

 

МСБХ-ноос зохион байгуулсан 18 дахь удаагийн Ниссан дээд лигийн тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний шигшээ цувралыг 6 дахь тоглолт өнгөрсөн Лхагва гарагт СТО-д болсон байна. Цувралыг 3-2 р тэргүүлж байсан Хүлэгүүд энэ тоглолтод 84-78 харьцаатай ялалт байгуулснаар цувралд 4-2р тэргүүлж, Дээд лигийн аваргаар 5 дахь удаагаа шалгарчээ.

 

Хүлэгүүд өмнө нь 2008-10 онд 3 жил дараалан лигийн аваргаар тодорч, ийм амжилт үзүүлсэн анхны баг болж байсан бол 2014 онд мөн нэг удаа ялалт байгуулж байсан түүхтэй. Харин энэм улирлын хувьд 11 хожил – 4 хожигдолтой бүх багуудыг тэргүүлсээс гадна, Плейоффын эхний шатанд  ШУТИС Акулууд багийг 4-0, шигшээ цувралд Этгүгэн Ирвэсүүд багийгм 4-2 харьцаатай тус тус буулган авсан юм.

 

 Сонирхуулахад Хүлэгүүдийн шилдэг хамгаалагч Б.Батжавхлан анхны аварга цолоо авсан нь сэтгэл хөдөлгөсөн үйл явдал байлаа. Улирлын туршид өндөр формтой байсан тэрбээр, сэтгэл хөдлөлөө ч нуугаагүй юм.

 

SBL Хасын Хүлэгүүд баг ийнхүү 2017 оны лигийн аварга цол 50 сая төгрөгийн шагналыг хүртсэн бол тус багийн ерөнхий дасгалжуулагч Д.Пүрэвдорж улирлын шилдэг тоглогчоор тодорсон байна. Мөн Шилдэг шинэ тоглогчийн шагналыг ҮБТДС-н Харцага багийн О.Эрдэнэцогт, Шилдэг 6 дахь тоглогчоор Дархан Гарьд багийн  О.Нямбаяр, Шилдэг хамгаалан тоглогчоор Этүгэн Ирвэсүүд багийн залуу довтлогч Г.Билгүүн нар шалгарсан юм.

 

Харин лигийн улирлын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Тэргүүн тоглогч”-н шагналыг SBL Хасын Хүлэгүүд багийн довтлогч ОУХМ Т.Санчир хүртсэн байна.

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин
хобби:
Санчир л гэх юм Билгүүн Батжавхлан 2 илүү байсан шүү нүдээ олж өгмөөр юм
2017-06-02