Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа юм. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ. Иймд спортын салбар, холбоод М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлээд байгаа.
Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид болон багш дасгалжуулагчид хандивын аянд нэгдэж 10 өдрийн цалин болох зургаан сая төгрөгийг хандивлажээ.
Дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгах хүсэлтэй тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулахыг хүсвэл түүний ээж Д.Мөнхчимэгийн "Хаан" банкны 5071320523 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 451038475 тоот хандивын дансанд хандив өргөх боломжтой. Холбоо барих утас: 88063018
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |