Энэ жилийн драфт ангийн хамгийн ядаргаатай нэрсийн нэг нь Лонзо Бол гэж хэлж болно. НБА- ороо ч үгүй байхдаа хэвлэл мэдээллийнхний анхааралд байнга өртөх болсон Болыг саяхан Лос Анжэлэс Лэйкэрсээс өөр багтай бэлтгэл хийхгүй гэдгийг аав нь мэдэгдээд амжсан. НБА-д орох гэж байгаа залуу тоглогчдын цугларалтад очихоос татгалзаж байсан Бол тэгвэл 6 сарын долоонд Лэйкэрстэй бэлтгэл хийхээ мэдэгдлээ. Түүний хувьд энэ жил драфтаар хоёрдугаар сонголтоор Лэйкэрст орох хамгийн өндөр боломжтой билээ. Бол 6 сарын долоонд Лэйкэрсийн багийн удирдлагууд болон дасгалжуулагч нартай уулзаж, ганцаарчилсан болон нийтийн бэлтгэлд хамрагдах төлөвлөгөөтэй байгаа юм.
Харин Лэйкэрс дараагийн хоёр долоо хоногийг Кэнтаки их сургуулийн Дэ’Аарон Фокс, Норт Каролинагийн Дэннис Смит нарыг бэлтгэлдээ хамруулж, Болтой харьцуулалт хийхэд зориулахаар төлөвлөсөн байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |