Олон Улсын Олимпийн Хороо 2024 оны Олимпийн наадмыг Парис хотод, 2028 оны Олимпийн наадмыг Лос Анжэлэс хотод зохиохоор хэлэлцээрийн шатандаа явж байгаа талаар өнөөдөр мэдэгдлээ.
Тус хоёр хот нь хоёулаа 2024 оны Олимпийн наадмыг зохиохын төлөө өрсөлдөж байсан юм. Тэгвэл энэ зун 2028 оны хотыг аль нэгэнд нь даатгасан шийдвэр гарч магадгүй байна. Эх сурвалжуудийн мэдээллэж байгаагаар хоёр багийн анхны сонирхол буюу 2024 оны Олимпийг авах хүсэл нь хэвээрээ байгаа боловч Уолл Стрийт Журнал сэтгүүлийн мэдээллэснээр Олимпийн хороо Лос Анжэлэс хотыг 2024 оны өрсөлдөөний хоёрдугаар эгнээнд оруулахаар яригдаж байгаа гэнэ.
Өмнө нь Олимпийн наадам зохиох хоёр хотыг нэгэн зэрэг заралж байсан тохиолдол байхгүй. Хэрвээ 2028 оны Олимп Лос Анжэлэс хотод болж гэмээнэ АНУ-д Атлантын Олимпоос хойш 32 жилийн дараа хүн төрөлхтний их эв эеийн наадам болох болно. Мөн одоогоос 44 жилийн өмнө Лос Анжэлэс хот мөн Олимпийн наадымг зохиож байсан түүхтэй билээ.
Харин 2024 оны Парисын Олимп нь Парис хот анх удаагаа Олимпын наадмыг зохиож байсны түүхт 100 жилийн ойтой давхцах юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |