Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Эмика Окафор НБА-д буцаж ирнэ
2017-05-31

 

2004 оны НБА-ын драфтын хоёрдугаар сонголт Эмика Окафор хамгийн сүүлд 2013 онд Визардсын бүрэлдэхүүнд тоголж байсан. Түүнээс хойш нурууны гэмтлийн улмаас өдийг хүртэлх хугацааны ихэнхид нь лигт тоглох боломжгүй болоод байлаа. Харин сүүлийн хоёр улиралд бүрэн илааршсан юм. Гэхдээ НБА-д буцаж орохын тулд өөрийн формыг олох гэж ихэнхи цагаа бэлтгэлд зарцуулж байсан. Харин энэ зуныг тэрээ багуудын бэлтгэлийн бааз дээр өнгөрүүлэх бололтой. Асошиэтэд Прэсс агентлагийн сэтгүүлчийн мэдээллэснээр лигт тоглоход бэлэн болж, биеийн байдал сайн байгаа гэнэ.

 

Өдгөө 35 настай залуугийн хувьд самбарын хамгаалалт, бөмбөг авалтаараа лигийн шилдгүүдийн нэгээр нэрлэгдэж байсан цаг саяхан. Харамсалтай нь одоогоос 5 жилийн өмнө нуруундаа хүндхэн гэмтэл авснаас болж дуртай спортоо орхиход хүрээд байсан юм. Цаг хугацааны эрхээр нас нь явсан ч гэсэн түүн шиг том биетэй тоглогч будагтай талбайд байхад бол ямар ч багт хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ нэг эргэлзээтэй зүйл нь тэрээр өнөөгийн сагсан бөмбөгт дасаж чадах болов уу? Түүнийг хамгийн сүүлд талбайд гарснаас хойш тоглолтын хэв маяг их өөрчлөгдсөн билээ. Хэдийм тийм боловч будагтай талбайд том залуу хэрэгтэй багууд түүнд ахмад тоглогчийн цалингийн хамгийн бага гэрээг санал болгоод азаа үзээд алдахад буруудах юу билээ?

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин