Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Густафсон: Жон Жонс надад аварга шиг харагддаггүй
2017-05-31

 

Саяхан "UFC-109" тэмцээний үеэр өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсны дараа найз бүсгүйдээ гэрлэх санал тавиад байсан Густафсон өөрийгөө аваргын бүсний өрсөлдөөний хамгийн гол хүн гэж мэдэгдлээ.

 

Тэрбээр 93 кг-ын жингийн ангилалд хоёр ч удаа бүсний төлөө тулаан хийж байсан юм. Тодруулбал 2013 оны есдүгээр сард UFC-165 тулаанд Жон Жонстой, 2015 онд UFC-192 тулаанд Даниэл Кормиэртэй тус тус тулалдаж ялагдал хүлээж байжээ.

 

Жон Жонс өөрийн хорионы шийтгэлийг дуусгаад "UFC 214"-т Кормиэрийн эсрэг аваргын бүсний төлөө Кормиэртэй тулалдахаар болоод байгаа билээ. Өмнө нь 2015 онд Кормиэрийг ялж байсан удаатай. Даагаа нэхэх тулааныг "UFC 197"-д товлосон байсан боловч Даниэл Кормиэрийн гэмтлийн улмаас тулаан цуцлагдаж байлаа. Улмаар "UFC 200"-д тулалдуулахаар тов гарсан боловч Жон Жонс сэргээшийн асуудлаас болж нэг жилийн хугацаанд ямар нэгэн тулаанд орох эрхээ хасуулж байсан юм. Хэдийгээр Кормиэр болон Густафсонг хоёуланг нь ялж байсан боловч Жон Жонсыг аваргын төлөө хангалттай өрсөлдөгч болж чадахгүй гэж Швед эр үзэж байна. Ярилцлагын үеэр Густафсон Жонсыг аваргын төлөө өрсөлдөх нэгэн биш, харин өөрийнхөө заналт дайсан гэж тодотгосон юм.

 

Густафсон Жонс  “Тэр бол миний хамгийн заналт өрсөлдөгч. Би түүнд дургүй. Тэр болбүх цаг үеийн хамгийн агуу тулаанч. Манай жингийн хамгийн шилдэг нь гэвэл түүнийг л нэрэлнэ. Хүн болгон санал нийлэх байх. Тэр одоог болтол ялагдаагүй байгаа шүү дээ. Өөрийнхөө эсрэг тулалдсан болгоныг сүйтгэж хаядаг нэгэн. Гэхдээ хувь хүнийхээ хувьд, аваргын бүсийг эзэмшигчийн хувиар бол тэр надад лав аварга хүн шиг харагддаггүй. Тийм учраас би Даниэл Кормиэрийг ялна гэж итгэж байгаа. Итгэдэг ч байсан. Би Кормиэрт дуртай. Тэр бол аварга авах ёстой хүн. Кормиэр үүнийг хүртэх эрхтэй” хэмээн Шведэд болсон тулааны дараах хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин