Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа юм. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ. Иймд спорт болон уррлагийн төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлээд байгаа.
Хандивын аянд Монголын “Ланд круйзер” авто машин эзэмшигч /Mongolian landcruiser club/ нэгдэж, 2.1 сая төгрөг хандивлажээ.
Тус клубын залуус “Мөнгө хөөж гадаадын тамирчин болоогүй Монголоо гээд үлдсэн мундаг охинд хэцүү цаг тулгарсан үед “Ланд круйзер эзэмшигчдийн клуб”-ын хамт олон сэтгэлийн өчүүхэн хандив цулуулсан юм. Клубын төлөөлөл очиж гардуулаад олон олон Монголчууд түүнд талархаж явдгийг дамжуулаад ирлээ. Та бүхэн энэ хандивын аянд нэгдэхийг хүсвэл маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр очоорой” хэмээн уриалсан байна.
Дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгах хүсэлтэй тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулахыг хүсвэл түүний ээж Д.Мөнхчимэгийн "Хаан" банкны 5071320523 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 451038475 тоот хандивын дансанд хандив өргөх боломжтой. Холбоо барих утас: 88063018
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |