Италийн Сери А лигийн шилдэг багуудын нэг Рома өнгөрсөн долоо хоногт 38-р тойргийн тоглолтын үеэр домогт тоглогч Франческо Тоттиг үдсэн. Тэгвэл сэтгэл хөдөлгөсөн энэ үйл явдлаас хойш 2 өдөрийн дараа Ромагын дасгалжуулагч Лучано Спаллетти ажлаа өгсөн байна. Өчигдөр гэнэт олон нийтэд ил болсон энэ мэдээ Италийн багийн олон дэмжигчдийн хувьд тааруу мэдээ байсан юм. Ромын багийг 2 улирал удирдахдаа 75 тоглолт хийсэн тэрбээр 50 хожил 11 хожигдол 14 хожигдол гэсэн сайн үр дүнг үзүүлээд байсан юм. Одоогоор түүнийг яагаад ажлаа өгсөн эсэх нь тодорхой болоогүй байгаа ч 58 настай Итали мэргэжилтэн энэ шийдвэрээ багийн удирдлагуудтай ярилцаж тохиролцоод гаргасан аж.
Спаллетти өмнө нь 2005-09 оны хооронд мөн Ромаг удирдаж байсан бөгөөд Италийн цомд 2 удаа, Сүпер цомыг нэг удаа хүртэж байсан юм. Мөн тэрбээр 2 улирал дараалан Италийн Сери А лигийн шилдэг дасгалжуулагчаар тодорч байсан юм.
Г.Баяраа
Уншиж байна |