Францын нээлттэй тэмцээнд оролцогч Максим Амух өчигдөр телевизийн шууд сурвалжлагын үеэр сэтгүүлч бүсгүйг хүчээр үнсэх гэж оролдсоныхоо шанд тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлэх шийтгэл хүртжээ.
Евро спортын сэтгүүлч Мэйли Томас түүнээс нээлтийн тоглолтод хожигдсон талаар нь ярилцлага авч байхад энэ үйл явдал болжээ. Үйл явдлын талаар сэтгүүлч бүсгүй “Аэрвээ шууд дамжуулалт биш байсан бол би түүнийг цохиод авах байсан юм” хэмээн Хаффингтон Постод өгсөн ярилцлагатаа дурьджээ.
Тамирчны уг үйлдлийг Францын теннисний холбоо зэмлэн буруушаагаад дахиж ийм үйлдэл гаргахгүй тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |