Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
“Мастер тулаанч” шоуны ялагчийг зургадугаар сарын 4-нд тодруулна
2017-05-31

 

VTV” телевиз Монголд анх удаа холимог тулааны реалити шоу нэвтрүүлгийг бэлтгэн дөрөвдүгээр сарын 13-нд анхны дугаарыг эфирээр цацсан. Гурван сарын турш үргэлжилсэн тус шоуны финалын шатны шалгаруулалт ирэх зургадугаар сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан “VTV” телевизийн уран бүтээлчид болон шоуны оролцогчид мэдээлэл хийлээ.

 

Манай улсад хөдөлгөөний дутагдлаас болж чихрийн шижин, хөхний болон бүдүүн гэдэсний хавдрууд, зүрхний өвчлөл, ясны сийрэгжилт, үе мөчний өвчин жилээс жилд залуужин ихэсч байгааг эмч, мэргэжилтнүүд хэлдэг.

 

Тиймээс бие хамгаалах урлагийг хүүхэд залуучуудад хүргэх, үлгэр дуурайлал болгох, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, мөн дэлхийд өрсөлдөх холимог тулааны тамирчдыг гаргах зорилготойгоор “Бид Монголдоо хайртай” төслийн хүрээнд “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо”-той хамтран тулааны спортын “Мастер Тулаанч” шоу нэвтрүүлгийг бэлтгэж, үзэгчдэд  хүргэсэн тухай “VTV” телевизийн уран бүтээлчид онцоллоо.

 

Шоу нэвтрүүлэгт оролцохоор 200 гаруй залуу бүртгүүлснээс 120 оролцогч эхний шатанд өрсөлдсөн. Үүнээс тэмцээний финалын шатанд 10 тамирчин өрсөлдөхөөр тунан үлджээ. Эдгээр тамирчнаас “Мастер тулаанч” шоуны ялагч тодрох бөгөөд “MGL-1 Fighting championship -9” тэмцээний 77 кг жингийн холимог жингийн тулааны аваргын бүсний эзэнг тодруулах ажээ.

 

Холимог тулааныг реалити шоу хэлбэрээр Монголд төдийгүй Азид анх удаа зохион байгуулснаар онцлогтой. Энэ талаар Төслийн ерөнхий удирдагч, Боксын спортын мастер, Бие хамгаалах урлагийн Олон Улсын хэмжээний мастер, МУ-ын БТСТАжилтан Ө.Гантөмөр “Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо” ес дэх удаагаа энэхүү тулааныг зохион байгууллаа. Энэ жилийн тэмцээний онцлог нь хоёр сарын турш 120 тамирчнаас тунаж үлдсэн 20 тамирчин нэг дор байрлаж реалити шоу нэвтрүүлэгт оролцож, аваргын төлөө тулааны жин тус бүрт хоёр хоёр тамирчин тодруулсан явдал юм. Мөн энэ жил 77 кг-ын жинд анх удаа Монголын аваргын бүсний төлөө хоёр тамирчин тулалдахаар онцлогтой. Шалгарч үлдсэн тамирчид зургадугаар сарын 4-нд “Мастер тулаанч” реалити  шоуны аваргын төлөө тулалдахаар бэлтгэж байна” хэмээв.

 

“Мастер тулаанч” шоуны финалд үлдсэн тулаанчдыг хоёр сарын турш улаан, хөх багт хуваан бэлтгэл хийлгэж, дөрвөн удаагийн тулаан зохион байгуулсан.

 

Улаан багийн дасгалжуулагч, “Гардио”,  “ММА” клубын ахлах дасгалжуулагч У.Зоригт “Нийт 120 тамирчин оролцсоноос 20 тамирчин шалгарч, хоёр багт хуваагдан хоорондоо тулалдсаар эцсийн шатанд зургадугаар сарын 4-нд тулалдахаар болоод байна. Миний хувьд улаан багийг дасгалжуулж ажилласан. Манай багаас финалд гурван тулаанч шалгарч үлдээд байгаа. Манай багт анх удаа реалити шоу, холимог тулаанд оролцож үзэж байгаа, мэргэжлийн бус тамирчид байсан. Холимог тулааны спортоор өөрийгөө сорьж үзэхийг хүссэн залуус манай багийн 90 хувийг бүрдүүлсэн. Манай реалити шоуны гол зорилго энэ байсан учраас ач холбогдолтой байсан. Монголын “MGL-1 Fighting championship” бол  АНУ-ын “UFC” тэмцээнтэй адил юм” гэв.

 

Хөх багийн дасгалжуулагч, “Ширэн бээлий” клубын ахлах дасгалжуулагч, Боксын ОУХМастер Д.Төрбат “Холимог тулаан бол сүүлийн үед хүүхэд залуучуудын ихээхэн сонирхож байгаа спортын төрөл юм. Холимог тулаанд бокс, бөх, кикбокс, чөлөөт бөх зэрэг бүх төрлийн спортын төрлийг нийлүүлж өгснөөрөө давуу талтай. Тиймээс спортын аль ч төрлөөр хичээллэдэг хүмүүс холимог тулаанаар хичээллэх боломжтой юм” хэмээлээ.

 

“MGL-1 Fighting championship-9” буюу “Мастер тулаанч” реалити шоуны финалын шатны шалгаруулалт зургадугаар сарын 4-нд 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Тулааны тасалбарыг 10-30 мянган төгрөгөөр худалдаалах аж.

 

Оролцогчдоос товч танилцуулбал Батбаатарын Баттөр жүжигчин, бүжигчин, загвар өмсөгч бөгөөд боксын спортоор хичээллээд 8 жил болж байгаа. Спортын мастер цолтой. Монголын холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн нь өнөөдрийг хүртэл аваргын бүсгүй байсан аж. Энэ жил анх удаа “Эм Жи Эл”-ийн аваргын бүстэй болжээ. Тиймээс тулааны сүүлийн шатанд 77 кг жинд аваргын төлөө Батсүмбэрэл, Энх-Оргил нар өрсөлдөж, ялагч нь аваргын бүсийн эзэн болох юм байна.

 

  • 77 кг аваргын бүс: Д.Батсүмбэрэл VS Б.Энх-Оргил

 

  • 60-65 кг: З.Шинэчагтга VS Б.Одбаяр

 

  • 66-71 кг: Ц.Баяржаргал VS Г.Баттөмөр

 

  • 93 кг: Б.Энхтөр VS Б.Төрмөнх

 

  • Нэмэлт тулаан: Ц.Төгсболд VS Х.Төрбаяр

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин