Кармэло Энтони болон түүний гэргий Ла Ла Энтони нарын харилцаа ямар нэгэн шийдэлд хүрэлгүй мухардчихаад байгаа билээ. Гэхдээ хосууд энэ асуудалд хэн хэн нь санаа зовохгүй байгаа бололтой.
Хосуудын нилээн ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулахад яарахгүй байгаа гэнэ. Учир нь тэд одоогийн нөхцөл байдалд хоёулаа дуртай байгаа аж.
Тэд магадгүй хуучин шиг ээ гал халуун хайр дурлалдаа умбахгүй ч гэсэн 10 настай хүүгээ өсгөх тал дээр бүр мөсөн салахгүй, энэ харилцаа нь дээр гэж үзсэн бололтой. Тэд ээж нарын өдрөөр хамт явж байсан нь зураглаачдийн дуранд ийн өртөөд байсан нь уг таамгийг нотлох мэт.
Тэд тухайн орой хамт зоог барьсан аж.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |