Унгарын Тамас Аяан тав дахь удаагаа Олон Улсын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо.
Тэрбээр олон улсын Олимпийн холбооны гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу нийт гишүүдийн олонхийн саналаар ийнхүү сонгогдож байгаа юм.
Тэрбээр амьдралынхаа тавин жилийг энэхүү спорттой холбосон нэгэн юм. Анх 1970 онд гүйцэтгэх зөвлөлд багтаж зургаан жилийн дараа ерөнхий нарийн бичиг болсон бөгөөд 2000 онд анх удаагаа ерөнхийлөгчөөр томилогдож байжээ.
Тамас Аяан сүүлийн жилүүдэд Олон улсын Олимпийн Хорооны харьяа Дэлхийн Сэргээшийн эсрэг агентлагт хүндэт гишүүнээр ажиллаж байсан юм. Сэргээшийн асуудалтай холбоотойгоор багагүй сэвтээд байсан Хүндийг өргөлтийн холбооныхоо талаар Тамас Аяан “Хүндийг өргөлт нь зуны Олимпийн наадамд багтан хэвээр үлдсэн нь чухал байгаад төдийгүй Олимпийн наадмын салшгүй нэг хэсэгт багтсаар байх болно. Тиймээс ийм байлгахын тулд бүх боломж нөөцөө дайчлах ажиллана.” хэмээсэн юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |