Аваргаа хамгаалагч Новак Жокович шинэ дасгалжуулагч Андрэ Агассигийн удирдлага доор эхний ялалтаа байгууллаа.
Тэрбээр эхний шатанд Испаний теннисчин Марсел Граноиэрсийг 6-3, 6-4, 6-2 гэсэн харьцаатай хожсон юм. 12 удаагийн их дуулгын аварга, Серби залуугийн хувьд Францын нээлттэй тэмцээн эхлэхээс сарын өмнө бүх дасгалжуулагчдын багаасаа харьцаагаа тасалж Америкийн нэрт теннисчин Андрэ Агассиг өөрийг нь Ролан Гарросын аварга болгож чадах дасгалжуулагч гэж итгэж сонгосон. Гэхдээ хувийн шалтгааны улмаас Аггаси тэмцээний эхний долоо хоногт л Францад түүнтэй хамт байх тухай Жокович сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Өдгөө 30 настай Серби эр нэгдүгээр сараас хойш ямар нэгэн тэмцээний түрүү аваагүй. Тэгвэл энэ удаагийн Францын нээлттэй тэмцээний талаар “Энэ удаагийн энд тоглож байгаа нөхцөл байдал арай өөр. Учир нь аваргаа хамгаална гэдэг асар өндөр хариуцлагатайгаар энэ жил тоглож байна.Тиймээс тэмцээний эхнээс бүрэн төвлөрч, өөрийн тоглолтоо бүрэн дайчилж тоглох болно” хэмээжээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |