Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Э.Алтантулга: Цахим тоглоом сэтгэх хурдыг нэмэгдүүлдэг
2017-05-30

Намайг 10 жилийн хүүхэд байхад Монголд анхны ПС буюу компьютер тоглоомын газрууд нээгдэж, хүүхэд болгон коонтор страйк гэх тоглоомыг тоглож сурч байлаа. Ээждээ мөнгө дэмий үрлээ гэж загнуулж, хичээлээ хийхгүй хараагаа муутгалаа гэж загнуулахдаа нууцаар тоглодог байсан цаг саяхан. Гэр бүл болгон л өөр өөрөөр хүлээж авдаг байсан байх. Түүнээс хойш бараг 15 гаран жил өнгөрчээ.

 

 

 

Байр болгон ПС тоглоомын газартай, сайн тоголдог хүүхдүүд нь энд тэнд бооцоотой тоглож ойр зуурын мөнгөө олдог байсан цаг саяхан мэт санагдана. Харин интернэтийн үсрэнгүй хөгжил болон хүний амьдрал, хэрэгцээ нь компьютертэй салшгүй холбоотой болсноос хойш цахим спорт гэх нэр томьёо гарч ирсэн. Нөгөө талаас компьютер тоглоом үйлдвэрлэгчид тоглоомын чанараа сайжруулахын хирээр зөвхөн бага насны хүүхдүүд биш бүх насны хүмүүс өөрийн сонирхолд нийцүүлэн ямар нэгэн тоглоом тоглож чөлөөт цагаа өнгөрүүлж, алжаалаа тайлдаг болжээ. Тиймээс зөвхөн тоглоомын зорилгоор ашиглахуйц процессор, дэлгэц, дагалдах картууд, чихэвч, маус буюу хулгана гээд их олон зүйл өдгөө зах зээлд гарах болсон. Компьютер үйлдвэрлэгч нарын хувьд ч гэсэн өндөр шагналын сантай тэмцээн уралдаануудыг зохион байгуулж, ивээн тэтгэж шинэ тоног төхөөрөмжөө дэлхий нийтэд зарладаг маркетингийн нэг хэлбэр ч тогтоод байгаа гэхэд болно.

 

 

Тэгвэл надтай л адилхан ээж аавдаа загнуулж байсан ч мэргэжлийн спортын баг болтлоо хөгжиж чадсан таван залуу хоёр жилийн өмнөөс буюу 2015 оноос Дэлхийн цахим спортын ертөнцөд цуурайтах болсон. Тэд бол “The Mongolz”.

 

Өнөөдөр цахим тоглоом тоглодог хүн бүр тэднийг таньдаг болсон гэхэд болно. Тэгвэл энэ зургаан сарын нэгэнд “The Mongolz” баг Бээжин хотноо болох Азийн аварга шалгаруулах шилдэг найман багийн тулаанд орохоор бэлтгэл сургуулилтаа базаагаад эхэлсэн байна. Тэмцээнд Renegades, TyLoo, Flash Gaming, Team Spotnet, Team Immunity, Signature Gaming, 7642, The Mongolz гэсэн найман баг оролцох юм.

 

Сонирхуулахад Team Immunity багт Австралийн дөрвөн тоглогчийн хамтаар “erkaSt” хочтой Гантулгын Эрдэнэцог хэмээх Монгол залуу нутаг нэгтнүүдийнхээ эсрэг тоглох юм байна. Манай багийн хувьд TyLoo, Team Immunity, 7642 багуудтай нэг хэсэгт орсон байгаа юм. Тэд өнөө өглөө Бээжин хотыг зорьсон байна. Ингээд багийн менежэр Э.Алтантулгатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

 

 

-Ирэх сард эхлэх тэмцээний талаар сонирхуулахгүй юу? Ангилал, ямар багууд ордог, ач холбогдол гэх мэт?

 

-Asian Minor Championships гэдэг тэмцээн. Шагналын сангийн хувьд бусад тэмцээнтэй харьцуулахад бага ч гэлээ бидний хувьд тэргүүн зэргийн ач холбогдолтой тэмцээн юм. Азийн бүсээс шалгарсан шилдэг 8 баг ордгоороо онцлогтой. Ерөнхийдөө бол Азийн аварга шалгаруулах тэмцээн гэж хэлж болно. Энэ тэмцээнд оролцсоноор Major буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авдаг болохоор цахим спортын багуудын хувьд хамгийн чухал тэмцээн юм.

 

-The Mongolz ямар бүрэлдэхүүнтэй орох гэж байна. Гишүүдийн талаар товч танилцуулахгүй юу?

 

-Үндсэн бүрэлдэхүүнээрээ орно.

 

 

  • Машбатын Цог буюу  “Tsogoo”. 22 настай, наймдах жилдээ тоголж байгаа.  Багт 2015 онд элссэн. Багийн довтлон тоглогч.

 

  • Батбаярын Бат-Энх буюу “kabie”. 21 настай, 8 жил тоглосон туршлагатай. 2016 онд багт элссэн. Багийн довтлогч.

 

  • Батболдын Ган-Эрдэнэ буюу “Dobu”. 18 настай. Таван жил тоглосон. Kabie-тай адилхан 2016 онд The Mongolz-ийн үндсэн багт тоголж байгаа довтлогч юм.

 

  • Лхагвагаагийн Энхтайван буюу “machinegun”. Хорин найман настай. 12 жил тоголж байгаа. 2015 онд багт орсон. Багийн сүппорт.

 

  • Батсүхийн Болд. 22 настай, долоо дахь жилдээ тоголж байгаа. 2015 онд багт орсон. Багийн удирдагч гэж хэлж болно.

 

 

-Бэлтгэлээ хаана, хэрхэн базаасан бэ?

 

-Тэмцээн эхлэхээс 20 хоногийн өмнөөс Зайсанд байдаг бэлтгэлийн байрандаа байршиж, хамт амьдарч бэлтгэлээ базаасан.

 

-Тэмцээнд ямар зорилгоор оролцож байна вэ?

 

-Түрүүлэх зорилготой л оролцож байна даа

 

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар баг байх бол? Давуу болон сул талууд нь юу вэ?

 

-Онцолчихоор хүчтэй өрсөлдөгч гэхээр баг байхгүй. Бүгдтэй нь өмнө нь тоглож хожиж, хожигдож явсан гэхэд болно. Өмнө нь тоглож байгаагүй ганцхан баг байгаа нь БНХАУ-ын “Flash gaming”. Бидний хувьд тэмцээний битүү морь болж байгаа баг нь тэднийх учраас их "эвгүй" байж магадгүй.

 

-Шагналын сан өндөр гэж сонссон. Хэрвээ шагналт байруудад орвол яах вэ? Ер нь өмнөх тэмцээнүүдийн шагналаа юунд зарцуулж байснаа сонирхуулахгүй юу?

 

-Энэ удаагийн тэмцээн харьцангуй бага буюу 50.000 долларын шагналын сантай. Гэхдээ ач холбогдлын хувьд хамгийн өндөр. Эхний хоёр байранд орвол бусад тивүүдээс шалгарсан хоёр хоёр багуудтай тоглож, гурван хожил авч байж ДАШТ-д ордог онцлогтой тэмцээн. ДАШТ-ий шагналын сан 1 сая ам.доллар. Үүн дээрээс нэмээд багуудад бонус олгодог. Мөн Стикэрийн худалдаа гэх мэт зүйлс нь ороод 7-8 сая ам.долларын ашиг бүрдүүлдэг юм. Өмнөх тэмцээнүүдээс олсон шагналаараа дараагийн том тэмцээн уралдаандаа бэлдэхийн тулд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, эд хэрэгсэл авах зэргээр ерөнхийдөө зарцуулдаг даа.

 

-Цахим спортоор хичээллэхийн давуу тал юу вэ?

 

-Сэтгэх хурд нэмэгддэг. Мөн гадаад хэл сурч, олон оронд найзуудтай болох нь цахим спортын хамгийн сайхан нь гэж хэлж болно.

 

-Эсрэгээрээ хүндрэл бэрхшээл бий юу?

 

-Хөндлөнгөөс хамааралтай спорт биш болохоор нэг их асуудал байдаггүй. Мөнгөний тал дээр үе үе бага зэргийн асуудал гардаг. Гэхдээ нэг их том асуудал бол биш. Анхандаа интернэтийн асуудал бас мэр сэр байсан. Гэхдээ Жемнэт шийдээд өгчихсөн.

 

-Ярилцсанд Баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.

 

Б. Энх- Амгалан

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тогол гэж уриалаагүй байгаа биздээ. Болж байгаа үйл явдлыг л бичсэн байна.
2017-06-01
Зочин:
цахим тоглоом ажлын садаа, хараад байхад хэт тоглоомонд автсан хүмүүс ажил дээрээ ч тэр их бүтээмж муутай, хувь хүнийхээ хөгжилдөө ерөөсөө анхаардаггүй юм билээ.
2017-05-31
зочин:
Тогол гэж уриалаагүй байгаа биздээ. Болж байгаа үйл явдлыг л бичсэн байна.
Зочин:
Цахим гэж нэрлэхээ болье. Учир нь PC ч бай Console ч бай үүнийг Видео тоглоом гэж нэрлэдэг. Видео тоглоомыг спорт болгосныг нь Цахим спорт гээд байгаа юм. Яахав видео тоглоом хүний сэтгэн бодох хурдыг нэмэгдүүлдэг нь үнэн боловч энэ шалтгаанаар далимдуулж хичээл номоо хийхгүй, гэр орондоо байхгүй алга болж болохгүй гэж хүүхдүүддээ анхааруулж өгөх хэрэгтэй байх.
2017-05-30