Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Хоёр багийн ноёрхол бизнесийн хувьд таатай зүйл үү
2017-05-30

 

НБА-ын шигшээ цуврал эхлэхэд гурав хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жил гурав дахь жилдээ дараалан учраа таараад байгаа хоёр багийн тулааны талаар хүн болгон өөр өөрийн бодолтой яваа биз.

 

Зарим нэгэн нь хоёрхон багийн лигийг эзэгнэсэн байдал нь өрсөлдөөнийг үгүй хийж, лигийн тэнцвэрийг алдагдуулж, утгагүй болгож байна гэж үзэж байгаа бол зарим нэгэн нь түүх сөхөж хоёрхон баг бүтэн аравныг ноёлж байсан 1980-аад оныг ярих дуртай.

 

Энэ жилийн хайнаа хагалах цуврал эхлэхээсээ өмнө багийн эзэд болоод хувьцаа эзэмшигч нарт ашгаа хэдийнээс өгөөд эхэлсэн байна.  Оаклэнд хотын Оракл Арина ордонд хамгийн арын эгнээнээс талбайг биш, жамбатрон дэлгэц харж, кола уунгаа найзуудтайгаа хөгжилдөж суухад 510 долларыг Голден Стэйт багийн эздэд хандивлах болж байна. Харин V.I.P суудлын нэг бүрийн үнэ хорин мянган доллар хавьцаа эргэлдэж байгаа юм. Цуврал энэ тарифаар хоёр тоглолтыг Оаклэнд хотод хийгээд Кливлэнд рүү шилжинэ. Тэр тоглолтын тасалбарыг яг одоо захиалбал хамгийн хямд тасалбарыг 350 доллароор авах боломжтой. Талбайтай ойр болон V.I.P суудлуудын үнэ хараахан тодорхой болоогүй байгаа юм байна. Мэдээж хэрэг 24 цаг өнгөрөхөд л энэ үнэ дахин өссөн байх нь ойлгомжтой. Тоглолт бүрийг Оракл Аринад 20,000 үзэгч үзэх бол Күйкэн Лоанс Аринад 20,600 үзэгч үзэж сонирхоно гээд боддоо. За тэгээд зүгээр нэг тоглолтоос л хамгийн хямд суудлын тарифаар хэдэн төгрөгний цэвэр ашиг гарахыг өөрсдөө бодоод үзээрэй. Эндээс дүгнэвэл ямар ч байсан хоёр багийн ноёрхол бизнесийн хувьд таатай зүйл гэдэг нь харагдаж байна.

 

Тэгвэл эхний бүлэг буюу үзэгчдэд энэ цуврал ямар нөлөөтэй вэ? Мэдээж хэрэг эрэлт байж гэмээнэ нийлүүлэлт байдаг гэдэг арилжааны алтан дүрэм бий гэдгийг санах хэрэгтэй. Дээд хэсэгт дурьдсанчлан тасалбарын үнэ ийм үнэтэй байгаа нь эрэлт их байгаагийн шинж гэдэгт итгэлтэй байж болно. Төрөлх хотынх нь үзэгчид бол энэ хоёр багийн хайнаа хагалах тулааныг хэдэн доллар ч байсан үзэх сонирхолтой, үзэхийн тулд юугаа ч өгөхөөс буцахгүй байгаа бололтой. Хоёр үзэгчдэд ч гэсэн энэ цуврал гайхалтай сэтгэл ханамж өгч байсны илрэл нь энэ биз. Тэгэхээр яг тухай багуудын хөгжөөн дэмжигчдэд бол мөн л эерэгээр нөлөөлж байна.

 

Харин энэ хоёр багаас бусад багийг дэмжигчдйин хувьд эхэнд дурьдсан сонирхолгүй утгагүй болгож байгаа гэдэг яриаг гаргадаг гэсэн гаргалгаа эндээс гарч ирнэ. Түүнээс улбаалан бодвол өөрийнх нь баг гарч ирээгүй л бол угаасаа сонирхолгүй байх нь ойлгомжтой асуудал л даа. Гэхдээ хоёрхон баг гурван жил дарааллан тоголж байгаа нь өөрөө энэ хоёр баг бусад 28 багаасаа тасархай түвшинд байгааг илтгэнэ. Мэдээж хэрэг дутуу байгааг нь харж байгаа учраас энэ хоёр багийг задраасай гэж бодох байх. Энэ бол лигийг сонирхолтой болгох үзэл гэхээсээ илүү хүчтэй зүйлийг үзэн ядах сэтгэхүй биз. Хэрвээ лигийг сонирхолтой болгоё гэвэл хоёр багийг задлах биш, үлдсэн 28 багийг энэ хоёрын түвшинд аваачих аргыг, өөрийн дэмждэг багийг сайжруулах аргыг нэн түрүүнд бодох ёстой мэт санагдана. Хүн хүн л өөрөөр боддог байх даа ер нь...

 

 

Б. Энх- Амгалан

Shuud.mn
Сонин хачин