Дэлхийн хамгийн хүчирхэг хоккейн лиг болох NHL-ийн шигшээ цуврал өнөөдөр эхэллээ. Плэй оффт бүсийнхээ Питсбүрг Пэнгүйнс эхний шатандаа Колумбус Блү Жакэтсийг, харин Нэйшвилл Прэдэйторс Чикаго Блэкхоксыг 4:0-ээр шүүрдсэн юм. Харин хоёрдугаар шатанд оцон шувуунууд хүндхэн долоон тоглолтоос Вашингтон Капиталсыг буулган авсан. Харин Прэдэйторс Сэйнт Луйс Блюсийг зургаан тоглолтонд буулган аваад байлаа. Бүсийн шигшээд пэнгүйнс Оттаво Сэнаторсын эсрэг мөн л долоон тоглолт гаргасан бол, прэйдэйторс анахэйм даксыг буулгаж авахад зургаан тоглолт л хангалттай байсан юм.
Ингээд Стэнлин цомын төлөөх тулаан өнөөдөр Питсбург Пэнгүйнсийн талбайд эхэлсэн. Тоглолтын нэгдүгээр үед талбайн эзэд гурван шайбыг эсрэг багийн хаалганд шигтгэж чадсан. Гэхдээ хоёр болон гуравдугаар үед энэ тэргүүллээ алдахад хүрсэн юм. Үе тус бүрт Прэдэйторс нэг гоолыг оруулснаар онооны давамгайлал ердөө ганц болоод байлаа. Гуравдугаар үеийн сүүлийн 10 минутанд Фредрик Гаудрю онооны харьцааг 3:3 болгож тэнцүүлснээр цуврал тийм амар болохгүйг талбайн эздэд сануулаад амжлаа. Гэхдээ тоглолтын цаг дуусахад 2 минут 40 секунд үлдээд байх үед Пэнгүйнсийн лидер Евгений Малкин тоог 4:3 болгосон юм. Улмаар эсрэг баг нь хаалгаа орхиж бүгд довтолгоонд орсон байх үед талбайн эзэд дахин нэг гоолыг оруулснаар 5:3 болж ялалтаа бүрэн халаасласан гэж хэлж болно.
Уг тоглолтонд Пэнгүйнсээс Ник Бонино 2 гоол,Евгений Малкин нэг гоол, Конор Шиэри нэг гоол, Жэйк Гүэнтзэл нэг гоолыг тус тус оруулсан юм. Харин эсрэг багаас гурван тоглогч тус бүр нэг гоол оруулсан.
Цувралын хоёр дахь тоглолт манай цагаар 06 дугаар сарын 01-нд өглөө Питсбүрг Пэнгүйнсийн талбайд үргэлжлэн явагдана.
Б. Энх- Амгалан
Уншиж байна |