Германы хөлбөмбөгийн Бугдес лигийн дүрэм ёсоор дээд лигийн 18 багаас сүүлийн 2 байр эзэлсэн багууд шууд доош унадаг бол 16-р байранд орсон баг доод лигийн 3-р байранд орсон багийн эсрэг плейоффын тоглолт хийж, цуврал 2 тоглолтонд аль хожсон нь Бундес лигт өрсөлдөх эрхээ халаасладаг.
Тэгвэл энэ жил уг дүрэм ёсоор Ингольштадт, Дармштадт гэсэн багуудууд шууд хасагдсан бол Вольфсбург плейоффын тоглолтыг хийхээр болсон юм. Тэд ийнхүү хоёрдугаар лигийн 3-р байрыг эзэлсэн Айтрахт Брауншвейг клубтэй өрсөлджээ.
Хоёр багийн эхний тоглолт өнгөрсөн долоо хоногт Вольфсбургт болж Марио Гомезийн оруулсан гоолын ачаар эзэн баг хожоод байсан юм. Тэгвэл өчигдөр хариу тоглолтыг Брауншвейг гэртээ хүлээн авсан байна. Гэхдээ уг тоглолтонд Вольфсбург мөн л 1-0 харьцаатай ялалт байгуулсан бөгөөд цорын ганц гоолыг 49 дэхь минутанд Португал жигүүр Виейринья оруулжээ.
Ийнхүү 2 тоглолтын нийлбэрээр 2-0 харьцаатай хожсон Вольфсбург клуб Бундеслигт дахин өрсөлдөх боложмтой болжээ.
Г.Баяраа
Уншиж байна |