Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
М. Ундрамын анхны ДАШТ, анхны хожил
2017-05-30

Ширээний теннисийн ДАШТ Герман хотод өчигдөр нээлтээ хийсэн билээ. Энэ тэмцээнд Монголын тамирчид хэсгээсээ гарах гол зорилготой явсан юм. Тэгвэл Монголын тамирчид өчигдөр хэсгийн тоглолтууддаа оролцлоо. 30 дугаар хэсэгт орсон Ж. Мөнхзориг Иран, болон Словвений тамирчидтай учраа таарч 0:4, 0:4-ийн харьцаатайгаар тэмцээний ганцаарчилсан төрлөө өндөрлүүлж байна. Харин 24 дүгээр хэсэгт Австри, Суданы тамирчидтай учраа таарсан Б. Билэгтийн хувьд эхний тоглолтондоо Суданы тамирчинг 4:0-ийн харьцаатай буулган аваад байна. Мөн наймдугаар хэсэгт Хорват Литвийн хүчтэй тамирчидтай тоглохоор болоод байсан Ч. Эрдэнэбаяр Хорватын тамирчинд 4-1, Литвийн тамирчинтай контор гаргаж 7 пар тоглосны эцэст 4:3-аар харамсалтай ялагдал хүлээлээ.

 

Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд анх удаагаа оролцож байгаа Монголын тамирчин М.Ундрам Косовагийн тамирчинг 4:1-ийн харьцаатай эхний тоглолтондоо буулган авч анхны ялалтаа байгуулсан. Залуу тамирчны хувьд дараагийн тоглолтондоо Колумбийн тамирчин Паула Мэдинатай хурд,, хүч, ухаан,  мэдрэмжээ уралдуулж 1:4 –ийн харьцаатай ялагдал хүлээсэн байна. Тэгвэл 28 дугаар хэсэгт багтсан Б. Должинзуу эхний тоглолтондоо Камеруны тамирчингаас нэг пар авсан боловч 1:4-өөр эцсийн үр дүнд хожигдсон юм.

 

Харин эрэгтэй хосын төрөлд Ч. Эрдэнэбаяр, Ж. Мөнхзориг нар Бангладешийн тамирчдыг  3:1-ээр буулган авсан. Эмэгтэй хосын төрөлд оролцож буй Б. Должинзуу, М. Ундрам нар эхний тойрогтоо гоц мөргөсөн байгаа юм. Мөн холимог хосын төрөлд Б.Билэгт, Б. Должинзуу нар эхний тойрогтоо Бангладешийн тамирчдыг 11-8, 11-8, 11-8 гэсэн онооны харьцаатайгаар 3:0-ээр буулган аваав байна. Харин Ч. Эрдэнэбаяр, Ж. Ундрам нарын хувьд Индонезийн хостой тоголж 8-11, 4-11, 11-6, 10-12 гэсэн онооны харьцаатайгаар 1:3-аар ялагдал хүлээлээ.

 

Тэмцээний нээлтийн өдөр болсон хамгийн сонирхолтой зүйл нь Филиппиний тамирчин Ризүмү Оно, Нигерийн тамирчин Олуфүнкэ Ошинайкэ нарын хооронд болсон тоглолт байлаа. Япон аавтай Ризүмү Оногийн хувьд 12 настай тамирчин бол, түүний өрсөлдөгч нь 41 настай тамирчин байснаараа хүмүүсийн сонирхлыг их татсан юм. 6 парын тулаанд Нигер бүсгүй ялалт байгуулсан боловч 12 настай Оногийн хувьд тийм ч амар бууж өгөөгүй. Энэ тоглолтын дараа “ Би хожигдчихвол буцаж очоод юу гэж хэлнэ ээ гэж их айж байлаа” хэмээн Олуфүнкэ сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа өгүүлсэн юм.

 

 

Б. Энх- Амгалан

Shuud.mn
Сонин хачин