Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Жо Харт Торино клубээс явна
2017-05-30

 

Английн шигшээ баг болон Манчестер сити клубын хаалгач Жо Харт өнгөрсөн улирлыг Италийн лигийн Торино клубт зээлээр тоглож өнгөрүүлсэн. Тэрбээр уг багийнхаа нэрийн өмнөөс нийт 26 тоглолтонд оролцсон бөгөөд үүнийхээ 5д нь хаалгаа хуурай манасан байдаг. Италийн клкубын дасгалжуулагч Синиша Михайлович өнгөрсөн долоо хоногт Жо Хартыг багтаа үлдэхийг хүсч байгаа гэдгээ хэлж байсан ч түүний хүссэнээр нь болохгүй бололтой.

 

Өчигдөр 29 настай Англи хаалгач Италийн багт үлдэхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр өөрийн албан ёсны хуудсандаа “Баярлалаа Торино. Энэ онйгой багт тоглож байснаараа би маш их бахархаж байна” гэж бичжээ. Хэдий Жо Хартын  Мансититэй байгуулсан гэрээ 2 жилийн дараа дуусах ч тэрбээр Пеп Гуардиолагын төлөвлөгөөнд багтахгүй гэдэг тодорхой болоод байгаа.

 

Харт өдгөө Английн болон Европийн өөр орнуудын хэд хэдэн багуудтай холбогдоод байгаа. Түүнийг саяхнаас Английн Ливерпүүл клуб сонирхож эхэлсэн гэгдэж байсан ч дасгалжуулагч Юрген Клопп үүнийг үгүйсгээд байгаа юм. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин