Кэлл Брүүк Олон Улсын Боксын холбооны 66.7 кг-ийн жингийн аваргын бүсээ АНУ-ын боксчин Эррол Спэнс Жуниорт алдлаа. Бямба гарагт өрнөсөн тулаан нийт 11 үе үргэлжилсэн юм. Английн Шеффэлдэд нутгийнхаа 27.000 үзэгчийн өмнө ийнхүү Англи боксчин бүсээ харьд илгээхээр болж байна. Тулааны аравдугаар үед Брүүкийн нэг нүд бараг юм харахгүй болтлоо хавдаж хүнд цохилтонд ороод байсан юм. Улмаар арваннэгдүгээр үед шүүгч тулааныг өндөрлүүлсэн.
Шинэ аварга ингэснээр 22-0 гэсэн амжилттай болж байгаа юм. Тэрээр энэ 22 тулааныхаа 19-ийг нь хүнд цохилтоор дутуу гаргаж байжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |