Английн Манчестер сити клуб өчигдөр Португалийн шигшээ багийн хагас хамгаалагч Бернарду Силваг авсан нь тодорхой боллоо. Өнгөсрөн улиралд Монако клубтэй хамт Францын лигийн аварга цолыг хүртсэн тэрбээр хэлэхдээ “Би одоо Дэлхийн шилдэг багуудын нэгэнд орлоо” гэсэн байна. Өнгөрсөн жил Монако багийн нэрийн өмнөөс нийт 58 тоглолт хийхдээ тэрбээр 11 гоол, 12 оночвтой дамжуулалт өгч чадсан юм. Энэ жил 22 настай Португал залуугийн төлөө Сити 43 сая фунт төлсөн мэдээтэй байна. Энэ наймаа хэдий хийгдсэн ч ирэх 7-р сард хөлбөмбөгийн солилцооны цонх нээгдсний дараа албан ёсоор танилцуулах гэнэ.
Г.Баяраа
Уншиж байна |