2017 оны хамгийн эхний гранд тур Итали улсад 3 долоо хоног үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн шатны уралдаан алдарт Монца авто тойргуулагаас Милан хот хүртэл үргэлжилсэн бөгөөд 29.3 км-н хувийн цуваа уралдаан байсан юм. Энэ шат эхлэхийн өмнө Колумбын шилдэг дугуйчин Найро Кинтана уралдааныг тэргүүлж байсан юм. Гэхдээ сүүлийн шатны үр дүн түүний тэргүүлэлийг үгүй хийсэн. Уулын замд онцгой сайн уралддаг тэрбээр 34минут, 47 секундын амжилтыг гаргаж, хүснэгтийг 27-р байранд жагссан байна. Тэгвэл сүүлийн гарааны дэд байранд орсон Том Дюмулин 33 минут 23 секундын амжилтыг үзүүлснээр, нийлбэр хугацаагаар түүний дээр гарчээ. Ингээд уралдаан нийлбэр дүнгээ гарахад СанУэб багийн дугуйчин Том Дюмулин ялагчаа тодосон байна. Анх удаа Гранд Турт түрүүлж байгаа Нидерланд эрийн хувьд хүнд хэцүү 3609 км замыг 90 цаг 34 минут 54 секундын хугацаанд туулсан юм. Италийн гранд турт түрүүлсэн анхны Нидерланд хүн болсон тэрбээр нийт энэ жил 9 гараанд тэргүүлэгчийн ягаан цамцтай уралдсан бөгөөд хоёр гараанд тэргүүн байр эзэлсэн юм. Харин тус уралдааны дараагийн байруудад Найро Кинтана (Колумб), Винчензо Нибали (Итали) нар оржээ.
Г.Баяраа
Уншиж байна |