Өнгөрсөн оны 12-р сард Чехийн тэннисчин Петра Квитовагийн гэрт дээрэмчид халдаж, багагүй хохирол учруулсан хэрэг гарсан. Хамгийн харамсалтай нь дээрэмчид энэ үеэр шилдэг тэннисчний гарыг гэмтээсэн юм. Үүнээс хойш Квитова хагас жил шахам хугацаанд талбайд гараагүй юм.
Тэгвэл өчигдөр тэрбээр Францын нээлттэй тэмцээний 2-р шатны тоглолтоо хийж, хагас жилийн дараа дахин талбайд гарчээ. 27 настай Чех бүсгүйн хувьд өнгөрсөн хугацаанд Дэлхийн чансааны 16 хүртэл байр уруудаад байсан юм. Улмаар Квитова Францын нээлттэй тэмцээнд оролцож, эхний өрсөлдөгч нь АНУ-ын тамирчин Жулиа Босеруп байсан юм. Уг тоглолтонд П.Квитова 6-3, 6-2 ийн харьцаатай ялалт байгуулсан байна. Хагас жилийн дараа байгуулж байгаа түүний ялалт олон дэмжичдийн сэтгэлийг хөдөлгөж, тамирчин өөрөө ч тоглолтын дараа нулимс дуслуулсан байна.
Гэмт этгээдийн халдлагын үеэр Квитова гарны зүүн гарын шөрмөсөө таслуулсан юм.
Г.Баяраа
Уншиж байна |