Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус 'Их Эе' хурал өнөөдөр боллоо. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдаж буй энэ хурлаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг солих тухай асуудлыг хэлэлцжээ.
Хуралдаанаар 'Гацуурт' компанийн Ерөнхий захирал Л.Чинбат МҮБХ-г тэргүүлэхээр болсон байна. Л.Чинбат өмнө нь Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Н.Нягт
Уншиж байна |