Хонконг хотноо жүдо бөхийн 27 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн алтан медалийн төлөө ОУХМ Г.Одбаяр БНСУ-ын тамирчинтай барилдаж торгуулиар ялагдлаа. Ингэснээр ОУХМ Г.Одбаяр мөнгөн медалийн болзол хангав.
Г.Одбаярын хувьд 2015 онд ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол 2016 оны V байранд шалгарч байсан. Энэ удаад мөнгөн медаль хүртлээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |