Хонконг хотноо жүдо бөхийн 27 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө ОУХМ Ч.Аззаяа Япон улсын бөх Ай Шишимэтэй учраа тааран барилдаж, ОУХМ Ч.Аззаяа ялагдал хүлээлээ. Ингэснээр Ч.Аззаяа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв.
Түүний хувьд анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |